Математикийн багш Ц.Оролмаа

Боловсролыг дээдлэгч... Оюуныг эрхэмлэгч бүх хүмүүст зориулав.

Thursday, April 25, 2013

Тоглоомын тухай

3.1 ТОГЛООМЫН  ЗОРИЛГО
    Сургалтын үйл ажиллагааны явцад суралцагчдын оюуны сэтгэлгээг сургалтын үйлийн явцад хөгжүүлэх/визуал сэтгэлгээ/ ба тухайн шинжлэх ухааны хүнд хөнгөн нэр томъёо, агуулгыг танил болон шинэ нөхцөлд хувирган мэдлэгээ бүтээж чаддаг чадварт сургах, идэвхитэй сургалтын арга зүйг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх. 
3.2  ТОГЛООМЫН ЗААВАР     
    ҮГ ХАЙХ ТОГЛООМ НЬ өгсөн хүснэгтнээс үгийг богино хугацаанд олох  ерөнхий дүрэмтэй ба хүснэгтэнд өгсөн үг ямарч байдлаар байрласан байж болно. Гэхдээ тухайн үг нь нэг чиглэлийн дагуу бүтэн байна.
     Энэхүү номонд үндсэн 6 тохиолдлыг оруулж зохиосон. Тус номонд
·         МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО
·         МАТЕМАТИК /Бага дунд/ 
·         МОНГОЛ ХЭЛ /Бага , дунд/
·         ФИЗИК, ХИМИ, БИОЛОГИ,  ГАЗАРЗҮЙ
·         ГАДААД  ХЭЛ,   ТҮҮХ,  НТМ
·         ТЕХНОЛОГИ,  ЗУРАГЗҮЙ,  ДҮРСЛЭХ УРЛАГ,  МЭДЭЭЛЭЛ ЗҮЙ
·         БИЕИЙН ТАМИР,  ЭРҮҮЛ МЭНД 
хичээлүүдийн 1-5-р анги, 7-11-р ангийн үндсэн агуулгыг бүлэг сэдэв бүрээр оруулж зохиосон ба нийтдээ 1881 гол нэр ,томъёо агуулга орсон.
      Мөн тухайн үгнүүдээр цаашид програм дээр тулгуурлан олон хувилбарыг зохиож хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл Уг тоглоомын үндсэн хэсгийн WS зохиох хэсэгт орж зохиож болно.  Зөв хариултыг номын төгсгөлөөс харж болно. Хариуг харахдаа дараах тайлбарыг хэрэглэнэ.
·         S- Хойноос урагш   
·         N- Урдаас хойш 
·         SE-Баруун урагшаа  
·         W-Зүүнээс баруун тийш  
·         NW-Зүүн хойшоо
·         SW-Зүүн урагшаа
·         E-Баруунаас зүүн тийш  
·         NE-Баруун хойшоо
Тухайн номыг хүндээс хөнгөн байдлаар үгүүдийг байрлуулсан. Дараах байдлаар өгсөн үгүүд байралсан байгаа болно.
 

Мат бага №4

Digital clock
Даалгаварын гүйцэтгэх хугацаа 5 минут
Эхлэх
Дараагийн даалгаварт шилжих>>

Мат бага №2

Digital clock
Даалгаварын гүйцэтгэх хугацаа 5 минут
Эхлэх
Дараагийн даалгаварт шилжих>>

Мат бага №3

Digital clock
Даалгаварын гүйцэтгэх хугацаа 5 минут
Эхлэх
Дараагийн даалгаварт шилжих>>

Мат бага №4

Digital clock
Даалгаварын гүйцэтгэх хугацаа 5 минут
Эхлэх
Дараагийн даалгаварт шилжих>>

Wednesday, April 24, 2013

Мат бага №5

Digital clock
Даалгаварын гүйцэтгэх хугацаа 5 минут
Эхлэх
Дараагийн даалгаварт шилжих>>

Мат бага №6

Digital clock
Даалгаварын гүйцэтгэх хугацаа 5 минут
Эхлэх
Дараагийн даалгаварт шилжих>>

Мат бага №7

Digital clock
Даалгаварын гүйцэтгэх хугацаа 5 минут
Эхлэх
Дараагийн даалгаварт шилжих>>

Мат бага №8

Digital clock
Даалгаварын гүйцэтгэх хугацаа 5 минут
Эхлэх

Бага мат №1

Digital clock
Даалгаварын гүйцэтгэх хугацаа 5 минут
Эхлэх
Дараагийн даалгаварт шилжих>>

Tuesday, April 9, 2013

ВИЗУАЛ СЭТГЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ...

БОЛОМЖ БОЛОЛЦООГ ЭРЭЛХИЙЛЭГЧ 

Визуал сэтгэлгээтэй хүн боломж, бололцоог бодож олохыг мэрийдэг. Энэ нь асуудлыг шийдвэрлэх явцад байгаа нөхцөл боломж, ойлголт, мэдлэгээ нэмэгдүүлэхэд тусалдаг. Боломж их гарч ирэх тусам боломжит санаа, сэдэл бий болж асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх нөхцөл бололцоо илүү болдог. 

ЭРСДЭЛТЭЙ АЛХАМ ХИЙХ ЧАДВАР 

Визуал сэтгэлгээтэй хүн бүтэлгүйтэх аюулаас айдаггүй . Тэрээр эрсдэлтэй алхам хийж , өөрт нь танил бус , таагүй орчинд ороход ч нээлттэй байдаг. Ингэснээр тэр хожим тохиолдож болох саад бэрхшээл , хүндрэлийг даван туулж, зөв гарцыг олох эр зориг, хүч чадлыг олж авдаг. 

 

 

Туйлбартай байх чадвар 

 

Визуал сэтгэлгээтэй хүн өөрт тулгарч болох ямар ч саад бэрхшээлийг тоолгүй тууштай, туйлбартай байж чадах чанар нь түүний амжилтанд хүрэх арга зам гэдгийг ойлгодог. Түүхэнд нэрээ үлдээсэн зохион бүтээгчид, суутнууд гайхалтай үр дүнд хүрсэн байдаг. Учир нь тэд өөрсдийн санааг батлахын тулд өөртөө байгаа зүйлээ золиослоход ч бэлэн байсан. Тэд бусдаас онцгойрох ухаантай,  авьяастайдаа биш , эхэлсэн зүйлдээ тууштай байж, өөрийн сониуч зан, төсөөлөлдөө тулгарах бэрхшээлийг даван туулж чадсанд байгаа юм. Бүтээлч сэтгэлгээтэй хүн тодорхой хугацаанд хийж байгаа зүйлдээ туйлбартай байж чадвал асуудлыг бүтээлч, өвөрмөц байдлаар шийдэж болно гэдгийг ойлгосон байдаг.

   

Санаачлагатай байх чадвар

 

Визуал сэтгэлгээтэй хүн өөрийн зорилгодоо хүрэх гэж санаачилга гаргадаг. Асуудлаас шантрахын оронд тухайн асуудалд тохирох оновчтой шийдэл, үр дагаврыг тооцохыг хичээж  ажилладаг. Энэ үйлдэл намайг зорилгоо биелүүлэхэд дөхүүлж байна уу, эсвэл бүр холдуулж байна уу гэдэг асуултыг өөртөө байнга тавьдаг.  Энэ асуултын хариулт нь түүний анхаарлыг гол зүйл рүү нь, түүний үйлдлийг хамгийн чухал үйл ажиллагаа, хожим үр дүнд хүрэх даалгаварт нь  чиглүүлж өгдөг