Tuesday, April 9, 2013

ВИЗУАЛ СЭТГЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ...

БОЛОМЖ БОЛОЛЦООГ ЭРЭЛХИЙЛЭГЧ 

Визуал сэтгэлгээтэй хүн боломж, бололцоог бодож олохыг мэрийдэг. Энэ нь асуудлыг шийдвэрлэх явцад байгаа нөхцөл боломж, ойлголт, мэдлэгээ нэмэгдүүлэхэд тусалдаг. Боломж их гарч ирэх тусам боломжит санаа, сэдэл бий болж асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх нөхцөл бололцоо илүү болдог. 

ЭРСДЭЛТЭЙ АЛХАМ ХИЙХ ЧАДВАР 

Визуал сэтгэлгээтэй хүн бүтэлгүйтэх аюулаас айдаггүй . Тэрээр эрсдэлтэй алхам хийж , өөрт нь танил бус , таагүй орчинд ороход ч нээлттэй байдаг. Ингэснээр тэр хожим тохиолдож болох саад бэрхшээл , хүндрэлийг даван туулж, зөв гарцыг олох эр зориг, хүч чадлыг олж авдаг. 

 

 

Туйлбартай байх чадвар 

 

Визуал сэтгэлгээтэй хүн өөрт тулгарч болох ямар ч саад бэрхшээлийг тоолгүй тууштай, туйлбартай байж чадах чанар нь түүний амжилтанд хүрэх арга зам гэдгийг ойлгодог. Түүхэнд нэрээ үлдээсэн зохион бүтээгчид, суутнууд гайхалтай үр дүнд хүрсэн байдаг. Учир нь тэд өөрсдийн санааг батлахын тулд өөртөө байгаа зүйлээ золиослоход ч бэлэн байсан. Тэд бусдаас онцгойрох ухаантай,  авьяастайдаа биш , эхэлсэн зүйлдээ тууштай байж, өөрийн сониуч зан, төсөөлөлдөө тулгарах бэрхшээлийг даван туулж чадсанд байгаа юм. Бүтээлч сэтгэлгээтэй хүн тодорхой хугацаанд хийж байгаа зүйлдээ туйлбартай байж чадвал асуудлыг бүтээлч, өвөрмөц байдлаар шийдэж болно гэдгийг ойлгосон байдаг.

   

Санаачлагатай байх чадвар

 

Визуал сэтгэлгээтэй хүн өөрийн зорилгодоо хүрэх гэж санаачилга гаргадаг. Асуудлаас шантрахын оронд тухайн асуудалд тохирох оновчтой шийдэл, үр дагаврыг тооцохыг хичээж  ажилладаг. Энэ үйлдэл намайг зорилгоо биелүүлэхэд дөхүүлж байна уу, эсвэл бүр холдуулж байна уу гэдэг асуултыг өөртөө байнга тавьдаг.  Энэ асуултын хариулт нь түүний анхаарлыг гол зүйл рүү нь, түүний үйлдлийг хамгийн чухал үйл ажиллагаа, хожим үр дүнд хүрэх даалгаварт нь  чиглүүлж өгдөг

No comments:

Post a Comment